Russia is the first foreign country which I visited in my life. Until today I visited already more than 20 countries usually with business trip. I have three doctor titles: Dr.Ing. Habil from Germany, PhD from Russia and Doctor of honors from NSTU. I am currently living with my husband and two children in Germany. I work at Chemnitz University of Technology as Guest Professor and Senior Researcher. Earn more than 4000 euro monthly.
How could a workers’ daughter achieve this kind of life?
After graduating my high school with golden medal of successful study of 10 years I had a great opportunity to select any professional in any country without any entry exams. This was a special offer for learners who has Golden medal. I choose Russia and study direction was Electronic Computing Machines
At that time (1987) words such as Computer Science and Personal Computer were not widely known as today. By choosing my profession I got the opportunity to study at NETI for five years.
The fundament of my successful career and life is the graduation at NETI in 1992. Due to the education at NETI I could start my career as an assistant lecturer at Mongolian University of Science and Technology. Deep knowledge on theory and great abilities with practical skills I could solve many professional problems during my career successfully. I am always thankful to professors of NETI for their excellent teaching and leading me in science later for my PhD as well.
The Novosibirsk is a great city and is located at the center of Siberia, Russia. Five years of my student life successfully spent in my city: Novosibirsk. I very much like Novosibirsk. Every time when return to Novosibirsk, I see how the city is developing and the life changing for the better.
To be part of Novosibirsk city and to hear lectures from NETI professors is one of the best choice of modern young people.
By this statement I would like to THANK to NETI and their brilliant collective for their support and unlimited opportunities which they gave to me.
THANK YOU!
Амдралдаа би анх удаад гадаад явсан минь Орос орон байв. Тэр цагаас хойш би дэлхийн 20 гаран улс оронд голцуу ажлын шугамаар явж, аялжээ. Техникийн ухааны доктор (PhD), Шинжлэх ухааны доктор (ScD), Хүндэт доктор (Dr. h. c.) гэсэн гурван докторын зэрэгтэй билээ би. Одоогоор би нөхөр, хоёр хүүхдийн хамт Герман улсад ажиллаж амьдарч байна. Кемницийн ТИС-д Зочин профессор, Судлаачаар ажиллаж сардаа 4000 гаран евроны цалин авдаг.
Жирийн ажилчины охин хэрхэн ийм амьдралыг босгов оо?
10-н жилийн сургуулиа төгссөн жилээ би, дуртай мэргэжлээрээ хүссэн улсдаа очиж сурах боломжийг сонгох эрхтэй болов. Энэ нь тухайн жил дунд сургуулиа Алтан медальтай төгссөн сурагчдад олгосон онцгой эрх, боломж байсан билээ. Би Орост сурахаар ЭВМ буюу Тооцон бодох электрон машин мэргэжлийг сонгосон.
Тэр цагт буюу 1987 онд Компьютерийн шинжлэх ухаан, персональ компьютер гэсэн үг хэллэг өнөөдрийнх шиг өргөн хэрэглэгдэж танигдаагүй байсан юм. ЭВМ мэргэжил сонгосны дүнд би НЭТИ гэх сайхан сургуульд таван жил сурах эрхийг олж авсан.
Өнөөдрийн энэ амжилтанд хүрэх замнал 1992 онд НЭТИ-г төгссөнөөр эхэлсэн. Сургуулиа төгсөөд эх орондоо эргэн ирээд Монгол Улсын Техникийн Их Сургуульд дагалдан багшаар ажиллах боломжийг НЭТИ төгссөн диплом минь надад нээж өгсөн. Ажил амьдралын он жилүүдэд учирч байсан мэргэжлийн болоод хувийн асуудлуудыг би НЭТИ-д сурч байхдаа олж авсан онолын гүн бат мэдлэг, мэргэжлийн дадлага туршлагын ачаар амжилттай шийдвэрлэж байлаа. Бүх цаг үед би НЭТИ-н багш нар, тэдний надад шингээж өгсөн эрдэм мэдлэгт талархаж байдаг.
Новосибирск хот нь Сибирийн төвд оршдог Оросын томоохон хотуудын нэг билээ. Оюутан насны 5-н жилээ үдсэн сайхан хотдоо би дуртай. Эргэн очих бүрт Новосибирск хот хэрхэн хөгжин цэцэглэж байгааг харах сайхан байдаг.
Энэ гайхалтай хотын нэг хэсэг байж, НЭТИ-НГТУ-н профессор багш нараар хичээл заалгаж, мэргэжил эзэмшинэ гэдэг залуу хүн хэний ч хувьд сайхан боломж гэдэгт би итгэж байна.
Энэхүү сэтгэгдэлээр дамжуулан НЭТИ-н бүх багш хамт олондоо, тэдний надад шингээж өгсөн мэдлэг боловсролын төлөө Гүнээ талархаж байгаагаа илэрхийлье.
БАЯРЛАЛАА